Mazaal AI Logo
Турших
ҮнэБлогАппГарын авлагаТурших

"Мазаал Эй Ай Техноложис" ХХК-ийн Үйлчилгээний нөхцөл

1. Ерөнхий заалт

"Мазаал Эй Ай Техноложис" ХХК-ийн албан ёсны үйлчилгээ "mazaal.ai" нь хиймэл оюун ухааны шийдлүүд, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх зорилготой. Үйлчилгээний нөхцөл нь хиймэл оюун ухааны системийн хэрэглээ, үйлчилгээний нөхцөл, хэрэглэгч болон компанийн хоорондын харилцааг зохицуулна. Үйлчилгээний нөхцөлд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

  • "AI систем" гэж компанийн хиймэл оюун ухааны технологи, програм хангамж, алгоритмууд;
  • "Хэрэглэгч" гэж Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, системийг ашиглаж буй иргэн, хуулийн этгээд;
  • "Үйлчилгээ" гэж компанийн санал болгож буй хиймэл оюун ухааны бүх төрлийн шийдэл, үйлчилгээ;
  • "Өгөгдөл" гэж системийг сургах, сайжруулах, ажиллуулахад ашиглагдах мэдээлэл.

2. Хэрэглэгч бүртгүүлэх

2.1. Хэрэглэгч нь системд бүртгүүлэхдээ үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй. Бүртгэлийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэг хэрэглэгчид ногдоно.

2.2. Системд нэвтрэх эрхийг гуравдагч этгээдэд шилжүүлэх, худалдахыг хориглоно.

**3. Үйлчилгээний төлбөр **

Үйлчилгээний төлбөр нь сарын эсвэл жилийн гэрээний үндсэн дээр тооцогдоно. Төлбөрийг урьдчилан төлөх зарчмаар хийнэ. Төлбөрийн нөхцөл, хэмжээг компани тухай бүр тогтооно.

3.1 Төлбөрийн төрөл: Банкны шилжүүлэг Цахим төлбөр (Qpay, Social Pay) Кредит карт Гэрээний дагуух бусад хэлбэр

3.2 Захиалгын төрөл: Үнэгүй хэрэглээ, Сарын захиалга, Жилийн захиалга, Байгууллагын тусгай захиалга

3.3 Захиалга цуцлах ба өөрчлөх: Захиалга цуцлах хүсэлтийг аль ч үед гаргах боломжтой Захиалга цуцалсан тохиолдолд тухайн сарын эцэс хүртэл одоогийн төлөвлөгөө хэвээр үргэлжилнэ. Дараа сараас эхлэн үнэгүй эсвэл шинээр сонгосон төлөвлөгөөнд шилжинэ. Төлөгдсөн төлбөрийг буцаан олгохгүй

4.4 Төлөвлөгөө өөрчлөх: Төлөвлөгөөг дээд түвшинд өөрчлөх бол шууд хэрэгжинэ Доод түвшний төлөвлөгөөнд шилжих бол тухайн сарын эцэс хүртэл хуучин төлөвлөгөө үргэлжилнэ Шинэ төлөвлөгөө дараа сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ

4.5 Төлбөрийн мөчлөг: Сарын төлөвлөгөөний төлбөр сар бүрийн 1-нд автоматаар хэрэглэгч нэхэмжлэл төлсөнөөр хийгдэнэ. Жилийн төлөвлөгөөний төлбөр жилд нэг удаа хийгдэнэ Төлбөр амжилтгүй болсон тохиолдолд 3 хоногийн дотор дахин оролдлого хийнэ

4.6 Төлбөрийн баримт: Төлбөрийн баримт цахим хэлбэрээр илгээгдэнэ НӨАТ-ын баримт шаардлагатай тохиолдолд компанийн мэдээллийг бүртгүүлэх боломжтой Төлбөрийн түүх 24 сарын хугацаанд хадгалагдана

4.7 Үнийн өөрчлөлт: Үнийн өөрчлөлтийн талаар 30 хоногийн өмнө мэдэгдэнэ Одоогийн хэрэглэгчдэд тусгай нөхцөл санал болгох боломжтой Жилийн гэрээтэй хэрэглэгчдийн үнэ тогтмол байна

4.8 Төлбөрийн маргаан: Төлбөртэй холбоотой маргааныг support@mazaal.ai хаягаар хүлээн авна. Маргааныг ажлын 5 өдрийн дотор шийдвэрлэнэ. Буцаан олголт хийх шаардлагатай тохиолдолд 14 хоногийн дотор гүйцэтгэнэ.

4.9 Захиалгын түдгэлзүүлэлт: Захиалгыг түр хугацаагаар түдгэлзүүлэх боломжгүй Захиалга цуцлах, дахин захиалах хэлбэрээр зохицуулна. Тусгай тохиолдолд удирдлагын зөвшөөрлөөр түдгэлзүүлэх боломжтой.

4.10. Урамшуулал ба хөнгөлөлт: Урамшууллын код ашиглах боломжтой. Урамшууллын хугацаа дууссаны дараа энгийн үнэ хэрэгжинэ. Хөнгөлөлтийн давхардлыг зөвшөөрөхгүй

5. Оюуны өмчийн эрх

5.1. Системийн бүх эх код, алгоритм, загвар нь компанийн өмч. Системээс гаргасан үр дүнгийн эрх компани болон хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулагдана.

5.2. Хэрэглэгч системийг өөрчлөх, хуулбарлах, задлах эрхгүй.

6. Өгөгдлийн хамгаалалт

6.1. Компани хэрэглэгчийн өгөгдлийг ISO 27001 стандартын дагуу хамгаална.

6.2. Өгөгдлийг зөвхөн зөвшөөрөгдсөн зорилгоор ашиглана. Хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд өгөгдөл дамжуулахгүй.

**7. Хариуцлага **

7.1. Компани нь системийн найдвартай ажиллагааг хариуцна.

7.2. Системийн доголдлоос үүссэн хохирлыг нөхөн төлөх асуудлыг гэрээгээр зохицуулна.

7.3. Хэрэглэгч системийг зүй бусаар ашигласнаас үүсэх хохирлыг бүрэн хариуцна

7.4.Хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг “Нууцлалын бодлого”-оор зохицуулна.

**8. Маргаан шийдвэрлэх **

8.1. Талууд маргааныг харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ.

8.2. Шаардлагатай тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ.

  1. Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл

8.1. Гэнэтийн давагдашгүй хүчин зүйлсийн улмаас талууд энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол нөгөө талдаа ажлын гурав хоногийн дотор цахим шуудангаар дамжуулан мэдэгдэх ба энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэх хугацаа нь энэхүү нөхцөл байдал үргэлжлэх хугацаагаар хойшлогдоно.

8.2. Гэнэтийн давагдашгүй хүчин зүйлс бий болсон нь нэг сараас дээш хугацаагаар үргэлжилсэн тохиолдолд талууд асуудлыг харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ.

8.3. Гэнэтийн давагдашгүй хүчин зүйлс гэдэгт талуудын хараа хяналтаас гадуур болсон, урьдчилан таамаглах боломжгүй, урьдчилан сэргийлж, шинжлэх ухаан, техникийн ололтыг ашиглан даван гарах боломжгүй дараах саад тотгор тохиолдсоны улмаас талууд энэхүү Үйлчилгээний нөхцөлд заасан үүргээ биелүүлж чадахгүйд хүрэхийг ойлгоно. Үүнд:

· Зарласан болон зарлаагүй дайн, зэвсэгт мөргөлдөөн, бослого, гадаадын түрэмгийлэл, хорлон сүйтгэх ажиллагаа, хувьсгал;

· Байгалийн бүх төрлийн гамшиг /гал түймэр, газар хөдлөлт, хүчтэй хар салхи, шуурга, аянга цахилгаан, үер усны гамшиг зэрэг/

· Төрийн албан тушаалтны хуулийн дагуух болон хууль бус үйлдэл, эс үйлдэл, эрх зүйн акт, тушаал, захирамж;

· Тэсрэлт, дэлбэрэлт, машин үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн эвдрэл, цахилгааны ноцтой гэмтэл; бүх төрлийн хязгаар хориг, өвчин тахал, хорио цээр, хариуцлагаас чөлөөлөгдөх хүсэлтэй талын аж ахуй нэгжид тохиолдсон ажил зогсолт, ажил хаялт;

· Программ хангамж, техник тоног төхөөрөмжид үзүүлэх гадны хакер халдлага зэрэг, үүнээс бусад талуудын хүсэл зоригоос үл хамаарах шалтгаануудыг ойлгоно.

8.4. Давагдашгүй хүчин зүйлсийн улмаас талууд хууль болон энэхүү Үйлчилгээний нөхцөлд заасан үүргээ биелүүлээгүй эсвэл зохих ёсоор биелүүлээгүй талууд үүнийг нотолсны дүнд харилцан бие биений өмнө болон гуравдагч этгээдийн өмнө хариуцлага хүлээхгүй.

9. Бусад

9.1. “Мазаал Эй Ай Техноложис” ХХК нь Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүр “mazaa.ai” платформ дээр нийтэд нээлттэй оруулах бөгөөд хэрэглэгч нь танилцах үүрэг хүлээнэ.